Дулаанбаатар.mn
Бидний тухай
“Утаанбаатараас Дулаанбаатарын төлөө” уриан дор манай хамт олон сууцны дулаан алдагдал, дулаалгын тухай мэдлэг түгээх, дулаалгын материал, үйлчилгээ сонгоход зөвлөх, зуучлах, дулаан алдагдлын зураглал авах үйлчилгээг үзүүлж байна.
02
Бидний зорилго
“УлаанБаатараас-ДулаанБаатарын төлөө”
Мэдлэг, мэдээлэл түгээх
Шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв мэдээллийн дагуу байшин сууцаа дулаалах болон танилынхаа зөвлөгөөг дагах хоёрын хооронд маш их ялгаа байдаг. Энэ нь таны тав тухтай амьдрал болон үл хөдлөх хөрөнгийн тань үнэ цэнэд хамааралтай
Дулаан алдагдлын зураг авах
FLIR SC620 маркын өндөр нарийвчлалтай дулааны буюу хэт улаан туяаны IR (Infra Red) камераар гэр, байшин, орон сууцны гадна болон дотор талаас зураг авалт хийж, дулаан алдагдалыг тодорхойлж, зургыг файлаар өгнө.
Дулаан алдагдлын тооцоолол хийх
Та өөрийн байшин сууцны хэмжээ болон хийцээс хамааруулан хэдий хэр хэмжээний дулааныг барилгын аль хэсгүүдээр алдаж байгааг, хаана дулаалга нэмж хийх шаардлагатайг болон зардлын тооцоог хялбархан хийх боломжтой.
Дулаалгын материал холбон зуучлах
Стандартын шаардлага хангасан, чанарын өндөр түвшний материал сонгох нь урт хугацааны сэтгэл ханамжийн баталгаа юм. Иймд, бид дулаалгын материалын зах зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүллээ.
Манай хамт олон

Адъяабатын Амарбаяр
дэд профессор, техникийн ухааны доктор

Энхтүвшин Отгонзул
ЖЭРЭС ОУТББ-ын ажилтан.

Б. Начин
Потомакийн их сургуулийн төслийн удирдлагын магистрын оюутан.

Зохицуулагч
Мягмардорж Бадамханд
Потомакийн их сургуулийн төслийн удирдлагын магистрын оюутан.

Баясгалан Онон
МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн багш, шинжлэх ухааны магистр
212000 хүн
Гэр хороололд амьдарч байна.
80%
Гэр хороололоос үүсч буй утааны нийт агаарын бохирдолд эзлэх хувь
435 хүүхэд
Жилд утаанаас болж нас барах хүүхдийн тоо