Skip to content

Дулаалга

Байшин сууцаа зөв дулаалсанаар эрчим хүч хэмнэж, тав тух, дотор агаарын чанарыг сайжруулахаас гадна дараах давуу талуудтай.

1. Дулаалгын материал нь зөвхөн дулааныг бус дуу чимээг мөн тусгаарладаг. Бид агаарын бохирдол, орчны бохирдол гэж их ярьдгаас биш дуу чимээний бохирдол гэж ярьдаг билүү? Байшингаа дулаалсны бас нэгэн давуу тал нь та гэртээ нам жим, амар тайван амьдрах нөхцөл бүрдэнэ.
2. Байшингаа дулаалснаар өвөлдөө дулаан, зундаа сэрүүн тав тухтай амьдрах боломжтой. Дулаалга сайтай байшинг халуун савтай адилаар төсөөлж болно. Дотор нь халуун зүйл хийвэл халуунаа алдахгүй удаан барина. Харин хүйтэн зүйл хийвэл мөн л адил хүйтнийг удаан барина. Ингэснээр, гадаа аагим халуун байсан ч гэр дотроо сэрүүхэн суух юм.
Танд манай контентууд таалагдаж байвал манай аккаунтыг дагах, өөрийн сторидоо хийх зэргээр бидний үйл ажиллагааг дэмжиж өгч туслаарай 😀.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ДулаанБаатар.mn 2021 он