Дулаалгын материал гэхээр л шилэн хөвөн эсвэл EPS хөөсөнцөр санаанд орж ирж байна уу?
Гэтэл танд маш олон сонголт байгаа бөгөөд үүний нэг нь Cellulose буюу цаасан хөвөн юм.
Цаасан хөвөнгийн найрлаганы 80% нь хаягдал цаас тул байгаль орчинд ээлтэй ба хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
Цаас тул галд тэсвэргүй гэж бодож байна уу ? Үгүй шүү хө.
Найрлагын 20% нь дулаалгыг гал, шавьж болон хөгц, мөөгөнцөрт тэсвэртэй болгох нэмэлт бодис байдаг тул өндөр чанартай дулаалга болж чадна.

Түүнчлэн, зөвхөн дулааныг ч биш дуу шуугианыг бас тусгаарладаг тул таны гэр орны тав тухыг улам нэмэгдүүлнэ.

Цаасан үртсэн бүтэцтэй тул хана, хаалганы залгаа, цахилгааны шугам хоолой орчмын жижиг нүх сүвүүдийг нэгд нэгэнгүй чигжинэ гээд маш олон давуу талтай.

Leave a Reply

Your email address will not be published.