Зоорьгүй, газар дээр шууд цутгасан шалны хавтан(хавтан суурь), болоод суурийн дулаалгыг дараах хоёр зорилгоор хийдэг.

1. Дулаалга нь өвөлдөө дулаан алдагдлаас, зундаа дулааны нэмэгдэлээс сэргийлдэг. Энэхүү нөлөө нь ялангуяа гадна агаартай шууд харьцдаг хэсэг болох суурийн (хана-шалны уулзвар, байшингийн ханын дагуух суурь хэсэг) дагуу илүү илэрдэг.

2. Дулаалгагүй шалны хавтан (хавтан суурь) нь хүйтний улиралд хөрсрүү ихээхэн дулаан алдах ба үүний улмаас шалны хавтангийн дотор гадаргуу хөрж, улмаар конденсац үүсч хөгц, мөөгөнцөр зэрэг чийгний асуудлууд үүсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд шалны цутгамал хавтанг(хавтан суурийг) заавал дулаалгатай хийх шаардлагатай.
Дээрх зурагт газар дээр цутгалттай шалны хавтан(хавтан суурь) болон суурийн дулаалгын боломжит хэлбэрүүдээс харуулсан байна. Шар өнгөөр дулаалгын үеийг тэмдэглэсэн ба хамгийн багадаа 5см-н ХPS хөөсөнцөрөөс 2 үе давхарлан хэрэглэхийг зөвлөж байна. Мөн ХPS хөөсөнцөр худалдан авахдаа MNS EN 13164:2011 техникийн шаардлага хангасан шошготой чанарын баталгаатайг аваарай.

Leave a Reply

Your email address will not be published.